МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Монголын Мэдээллийн Технологийн Консорциумын санаачилгаар уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “Монголын Мэдээллийн Технологи 2025” эрдэм шинжилгээний хурал 2025 оны 05 дугаар сарын 23-нд зохион байгуулагдах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад эрдэм шинжилгээний ажил хийж байгаа та бүхэн дараах чиглэлүүдээр судалгааны ажлын үр дүнгээ илгээнэ үү. Үүнд:

Судалгааны чиглэлүүд

  • Хиймэл оюун ухаан (Artificial Intelligence)
  • Өгөгдлийн инженерчлэл ба шинжилгээ (Data Engineering and Analysis)
  • Кибер аюулгүй байдал (Cyber Security)
  • Цахим засаглал, цахим худалдаа (E-government, E-commerce)
  • Мэдээллийн сан ба өгөгдөл олборлолт (Database Technologies and Data Mining)
  • Програм хангамжийн инженерчлэл ба хэрэглээ (Software Engineering and Applications)
  • Харилцаа холбоо, сүлжээ (Communication and Networking)
  • Мэдээллийн аюулгүй байдал (Information Security)
  • Эх хэл боловсруулалт (Natural Language Processing)
  • Автоматжуулалт ба роботикс (Automation and Robotics)
  • Суулгагдсан систем ба чипийн зохиомж (Embedded System and Chip Design)
  • Компьютерийн хараа, дүрс боловсруулалт (Computer Vision, Image Processing, and Display)
  • Цахим систем ба дохио боловсруулах (Electronic Systems and Signal Processing)

 

Өгүүлэл илгээх

ММТ-2025 эрдэм шинжилгээний хурлын өгүүллийг IEEE хурлын загвараар бэлтгэн PDF форматад хувиргаж илгээнэ үү. Дараах линкээр орж IEEE хурлын загварыг татна уу.

 

  1. Conference Template
  2. Latex Template

 

ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ

  • Хурал 2025 оны 05 дугаар сарын 23-нд МУИС-ийн Номын санд болно. · Хурлын вэб хуудас: http://mmt.edu.mn/
  • Өгүүллийг 2025 оны 04 дүгээр сарын 06-ныг дуустал линкээр хүлээн авна.
  • Өгүүллэг илгээх хугацаа сунгагдсан: Өгүүллийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ныг дуустал линкээр хүлээн авна.
  • Илтгэлийн хугацаа 15-20 минут, асуулт, хариулт 5 минут байна.

 

ТАНЫГ ХУРЛЫН АЖИЛЛАГААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА